|

Б.Чойжилсүрэн: Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт энэ сарын 10-ны өдрөөс эхэлнэ

“Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу айл, өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт улсаас хөнгөлөлт үзүүлдэг билээ. Тус журам 2017 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ны хооронд үйлчилдэг юм. Гэтэл хөнгөлөлт хэрэгжиж эхлээгүй байгаа аж.

Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “2021, 2022 оны шөнийн тарифын хөнгөлөлтөд 21.7 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Гэтэл гүйцэтгэл дээрээ 29.5 тэрбум төгрөг болж байна. Зөрүү 7.7 орчим тэрбум төгрөг дутагдаад байгаа юм. Тиймээс бид нар 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр, арванхоёрдугаар сарын 1-нээс 10-ны өдрийг хүртэл шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй байхаар шийдсэн. Арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлээд хөнгөлөлт хэрэгжиж эхэлнэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын шөнийн тарифыг энэ сард нөхөж олгоно. 2023 оны тухайд хэвийн үргэлжилнэ” хэмээв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments